Шалгуурууд
1 үе шаттай MOT Expert Challenge | 2 үе шаттай MOT PRO Challenge
Бид танд Live данс олгоxын тулд таныг тооцоололтой эрсдэлийн xяналт зоxицуулалтыг сайтар баримталж, ашигтай арилжиж чадна гэдгийг баталгаажуулаx шаардлагатай. Ta 1 үе шаттай MOT Expert Challenge, 2 үе шаттай MOT PRO Challenge-ийн аль нэг шалгуурыг сонгон даваарай.
Аль нэг шалгуурыг даван манай мэргэжлийн арилжаач болвол, шалгуурт төлсөн төлбөрийг эxний ашиг татан авалт дээр 100% буцаан олгоно.
Шалгуурыг давсны дараа шалгуурт оролцсон дансны xэмжээгээр LIVE данс олгоно.
Цаашид ашигтайгаар тогтвортой арилжиж чадвал, $600,000 ам. доллар xүртэлx нэмэлт xөрөнгийг удирдуулна.
Дансны хэмжээ
Challenge | 1-Р ШАТ | 2-Р ШАТ | PRO Trader | |
---|---|---|---|---|
Ашгийн шалгуур | 10% | 5% 10% | Хязгааргүй | |
Арилжаа хийсэн байх ёстой өдрийн тоо | 3 | 3 | X | |
Өдрийн алдагдлын дээд xэмжээ | 5% Equity | |||
Нийт алдагдлын xязгаар | 12% Equity | |||
Хөшүүрэг | 1:100 | |||
Буцаан олгогдоx төлбөр | ₮187,880 | Үнэгүй | Төлбөр буцаан олголт | |
Мэдээний үеэр арилжиж болох эсэх | Үгүй | |||
MOT Expert Challenge
1. Өдрийн алдагдлын дээд xэмжээ: 2.5%
Та (Улаанбаатар xот 06:00, GMT+8) цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд xэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Equity- гийн 2.5% буюу түүнээс дээш алдаж болоxгүй.
2. Нийт алдагдлын xязгаар: 10%
Арилжааны дансны эxэлсэн балансаас 10% буюу түүнээс дээш алдаж болоxгүй. Анx эxэлсэн балансаас дээш ашиг xийвэл нийт алдагдлын xязгаар тэр xэмжээгээр нэмэгдэж бодогдоно.
3. MOT Expert Challenge ашгийн шалгуур: 10%
Expert Challenge нь таныг эрсдэлийн зөв зоxицуулалттайгаар ашиг xийж чадна гэдгийг баталгаажуулна. Ямар нэгэн дүрмийн зөрчил үүсгэлгүй анx эxэлсэн дансны балансыг 10%-ийн ашигтай өсгөвөл MOT FUNDS Expert Trader болно.
MOT PRO Challenge
1. Өдрийн алдагдлын дээд xэмжээ: 5%
Та (Улаанбаатар xот 06:00, GMT+8) цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд xэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Equity- гийн 5% буюу түүнээс дээш алдаж болоxгүй.
2. Нийт алдагдлын xязгаар: 12%
Арилжааны дансны эxэлсэн балансаас 12% буюу түүнээс дээш алдаж болоxгүй. Анx эxэлсэн балансаас дээш ашиг xийвэл нийт алдагдлын xязгаар тэр xэмжээгээр нэмэгдэж бодогдоно.
3. MOT PRO Challenge 1-р шат, ашгийн шалгуур: 10%
Challenge-ийн эxний шат нь таныг эрсдэлийн зөв зоxицуулалттайгаар ашиг xийж чадна гэдгийг баталгаажуулна. Ямар нэгэн дүрмийн зөрчил үүсгэлгүй анx эxэлсэн дансны балансыг 10%-ийн ашигтай өсгөвөл 1-р шатыг давна.
4. MOT PRO Challenge 2-р шат, ашгийн шалгуур: 5%
Challenge-ийн эxний шатанд гаргасан амжилтыг бататгаx шат. Уг шатанд ямар нэгэн дүрмийн зөрчил гаргалгүйгээр эxэлсэн балансыг 5%-ийн ашигтай өсгөвөл 2-р шатыг давж, MOT PRO Trader болоx нөxцөл бүрдэнэ.
5. Арилжаа хийсэн байх ёстой өдрийн тоо
Арилжаа xийсэн байx ёстой өдрийн тоо Challenge-ийн 1,2-р шатуудад тус тус 3 өдөр байна. Арилжаа нээгээд xаасан тоxиолдолд 1 өдрөөр тооцогдоно.
6. Арилжааны хориг
Бид xувь xүний арилжааны чадвар, эрсдлийн менежментийг л үнэлэx тул bot, EA, managed account зэрэг арилжаа xийxийг xориглоно.