logoImage

Эдийн засгийн мэдээний хуанли

Эдийн засгийн мэдээний хуанли

Та манай эдийн засгийн мэдээний хуанлиг ашиглан зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь аваарай.

MOTFX-ийн

ЭЗ-ийн мэдээний хуанлитай

хамт арилжаагаа төлөвлө

Эдийн засгийн мэдээний хуанли гэж юу вэ?

Эдийн засгийн мэдээний хуанли нь арилжаачдад зах зээлийн мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь авч, дүн шинжилгээ хийх, ханшийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад тусалдаг хэрэгсэл юм. Энэ нь дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудын эдийн засгийн мэдээ танилцуулагдах он цагийн дараалал болон ач холбогдлоор нь эрэмбэлэн харуулдгаараа онцлогтой. Эдгээр эдийн засгийн чухал ач холбогдолтой мэдээнүүд нь санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, мөнгөний бодлогын шийдвэр, Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), Хөдөө аж ахуйн бус салбарт шинээр бий болсон ажлын байрны тоо (NFP), зэрэг мэдээнүүд багтана. Бид мэдээ гарах үеэр арилжаачдад мэдэгдэл илгээдэг бөгөөд та тус мэдэгдлийг Mail box хэсгээс харах боломжтой.

Яагаад эдийн засгийн мэдээний хуанли ашиглах ёстой вэ?

Тайлан, мэдээ, хуанли зэрэг бүх мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой. Эдийн засгийн чухал ач холбогдолтой мэдээ нь форекс хослолууд, хувьцаа гэх мэтчилэн бүх зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд та мэдээ танилцуулагдах хугацаатай уялдуулан арилжаагаа төлөвлөснөөр аливаа эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Хэрхэн ашиглах вэ?

Та өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчлөлт хийх боломжтой. Зах зээлд гарах мэдээ мэдээллүүд тогтмол шинэчлэгдэж байхыг анхаарна уу.

Хэрхэн унших вэ?

Та ЭЗ мэдээний xуанли хэсэгт харагдаж мэдээ мэдээллүүдийг ач холбогдлоор эрэмбэлэн харах боломжтой. ‘Actual’ (бодит гүйцэтгэл) болон ‘Forecast’ (урьдчилан тооцоолол) гэсэн хоёр тооны зөрүү нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд ойролцоогоор мэдээ танилцуулахын өмнө болон дараах 15 минутад зах зээл дээр хүчтэй хөдөлгөөн орж ирэх нь элбэг байдаг.

Түгээмэл асуулт хариулт

Separator Logo