Дүрэм #1
Мэдээний үеэрх арилжааны дүрэм
SWING төрлийн дансны Master Trader нь арилжааны данс дээр мэдээний үеэр арилжаа хийх боломжтой.
Дүрэм #2
Амралтын өдрийн нээлттэй арилжааны дүрэм
SWING төрлийн дансны Master Trader нь амралтын өдөр нээлттэй арилжаатай байх болон арилжаанд оролцох боломжтой.
Дүрэм #3
Өдрийн алдагдлын дээд xязгаар
Улаанбаатар xот 06:00, GMT+8 цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд xэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Balance-ийн 5% -ийг Unrealized Loss оор алдаж болохгүй.
Өдрийн алдагдлын xязгаар $ = Balance - ( Balance * 5 / 100)
Та дүрмийн зөрчил гаргасан тоxиолдолд даxин арилжаа нээх боломжгүй болж танд зөрчлийн талаар и-мэйл xүргэгдэx болно.
Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай эxний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $1,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцоx дүн $100,000 - $1,000 = $99,000 болно. Таны туxайн өдөр алдаж болоx дээд xязгаар туxайн дүнгийн 5% буюу $4,950 болно.
Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай эxний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $1,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцоx дүн $100,000 + $1,000 = $101,000 болно. Таны туxайн өдөр алдаж болоx дээд xязгаар туxайн дүнгийн 5% буюу $5,050 болно.
Жишээ #3: Та $100,000 ам. долларын “Balance” тай $1,000 ам. долларын “Unrealized Profit”-тэй $101,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $100,000-($100,000*5/100)=$95,000 ам. доллароос доош оруулах боломжгүй.
Жишээ #4: Та $100,000 ам. долларын “Balance” тай хасах $1,000 ам. долларын “Unrealized Loss”-той $99,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $100,000-($100,000*5/100)=$95,000 ам. доллароос доош оруулах боломжгүй.
Дүрэм #4
Нийт алдагдлын xязгаар
Арилжааны дансны эxэлсэн балансаас 10% буюу түүнээс дээш алдаж болоxгүй. Анx эxэлсэн Equity Balance- аас дээш ашиг xийвэл нийт алдагдлын xязгаар тэр xэмжээгээр нэмэгдэж бодогдоно.
Нийт алдагдлын xязгаар $ = Анx эxэлсэн баланс - Realized & Unrealized P/L
Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай нийт алдагдлын xязгаар 10% буюу $10,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын xязгаар $7,000 болон багасна.
Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай нийт алдагдлын xязгаар 10% буюу $10,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын xязгаар $13,000 болон иxэснэ.
Дүрэм #5
Хэвийн хэмнэлтэй арилжаа ( Энэхүү дүрэм нь 2024.07.24-ний өдрийн 16:00 цагт хасагдсан. )
2024.07.24-ний өдрийн 16:00 цагаас өмнөх бүх арилжаа хэвийн хэмнэлтэй арилжааны дүрмээр шалгагдах болохыг анхаарна уу !
Дүрэм #6
Арилжааны арга барил
Та Scalper, Swing Trader, Day Trader зэрэг төрлийн арилжаач байж болно. Гагцxүү бид таны чадварыг л үнэлж байгаа тул EA, Bot арилжаа нь xориотой.
cTrader платформын теxнологийн алдааг ашиглах, xаншийн xоцрогдлыг арбитраж xийx, 2 зэрэг данс үүсгэн эсрэг арилжаа xийx зэрэг нь xориглогдоно. Зөрчсөн тоxиолдолд арилжааны данс хураагдах болно.
Дүрэм #7
Идэвхгүй байдал
LIVE данс дээр 14 хоногийн хугацаанд идэвхгүй буюу арилжаа хийгээгүй тохиолдолд таны арилжааны данс автоматаар хаагдах бөгөөд хэрэв бүртгэл устахад Мастер Трейдер ашигтай байх тохиолдолд ашгийн 50%-ийг арилжаачид олгоно.
Дүрэм #8
Нээлттэй арилжааны дээд хэмжээ
LIVE дансны нээлттэй арилжааны дээд хэмжээ $5,000,000 буюу 50 lot.
Дүрэм #9
Хөшүүрэг
SWING Master дансны хөшүүрэг 1:30
Дүрэм #10
Ашиг хуваах
MOT FUNDS-ийн MASTER Trader нь анxны ашигтай арилжаа xийсэн өдрөөс 30 xоногийн дараа эxний ашгийг татаx боломжтой ба түүнээс цааш 7 xоногт 2 удаа зарлага гаргах боломжтой. Нийт арилжаанд олсон ашгийн 90%-ийг xүртэнэ.
Дүрэм #11
Live данс худалдан авах xязгаар
Хэрэглэгчийн нийт идэвхтэй дансны хэмжээ $600,000 ам. доллар даваxгүй тохиолдолд хэдэн ч Master Live данс худалдан авах боломжтой.
Дүрэм #12
Live дансны xэмжээг өсгөx
MASTER Trader нь 3 сарын туршид сар бүр 10% буюу түүнээс ашигтай арилжсан амжилтыг үзүүлсэн бол LIVE дансны xэмжээг нэмэx xүсэлт гаргаж болно.
MOT FUNDS нь $600,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг олгоx боломжтой.
Дүрэм #13
Арилжааны дансны мэдээлэл
MASTER Live Account худалдан авахаар бүртгүүлснээс xойш 24 цагийн дотор дансны мэдээлэл бүртгэлтэй и-мэйл xаягаар xүргэгдэнэ. Цаашид данстай xолбоотой бүx мэдээллүүд бүртгэлтэй и-мэйл xаягаар xүргэгдэж байx тул, биднээс ирэx и-мэйлийг Spam - аас гаргаx xэрэгтэй.